"Соёмбо принтинг" ХХК нь хэвлэлийн салбарт 20 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан дадлага, туршлагатай хамт олон билээ. Манай компани Монгол улсын хэвлэлийн үйлдвэрлэл, техник технологийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах, хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад гол зорилго оршино.
2018 онд ISO 9001-2015 олон улсын чанарын удирдлагын стандартыг үйлдвэртээ нэвтрүүлэн гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Бид нийгмийн хариуцлагын хүрээнд алдаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор SOYOMBO SPELLING алдаа шалгагч программын зохион бүтээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс эрхлэн гаргасан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-д тулгуурлан, мөн "Монгол хүний нэрийн толь"-д багтсан 25700 гаруй хүн, газар усны оноосон нэр, түүний дүрмийн бүх хувилал, 35000 орчим үйл үгийн 10 сая орчим хувиллыг ялган таньдаг бөгөөд нийтдээ 92000 гаруй үндсэн үгийн сантай, түүний 80 сая гаруй дүрмийн хувиллыг таних чадвартай, эх бэлтгэлийн мэргэжлийн программаар үг үсгийн алдааг засварлан ажиллаж байна.
Офсет хэвлэлийн өргөн форматын Heidelberg CD102-5 машинаар 1020х730 мм форматаар 5 өнгөөр цагт 18000 ширхэг хүртэл хэвлэх хүчин чадалтай бөгөөд компьютероос хэвлэлтийн өнгө автоматаар тохируулах давуу талтай юм. Хэвлэсний дараах үйл ажиллагаа бүрэн автомат бөгөөд хайрцаг, сав, баглаа боодлыг захиалагчийн хүсэлтээр хийж гүйцэтгэнэ. Өөрийн бүтээл, сурталчилгааны материалыг хурдан шуурхай, хямд үнээр олон түмэнд түгээх хүсэл сонирхолтой хэн бүхэнтэй хамтран ажиллахад манай компани ямагт бэлэн байна.
Алсын хараа: Бид шинийг эрэлхийлж, дэвшилтэт технологиор салбартаа манлайлж, хэрэглэгчийнхээ байнгын сонголт байхыг эрхэмлэнэ.
Эрхэм зорилго: Тэмүүллээр жигүүрлэж, харилцагчаа дээдэлсэн, ямагт шинийг эрэлхийлсэн компани байна.
Чанарын бодлого: Чин сэтгэлтэй чадварлаг боловсон хүчин, дэвшилтэт технологи, хэрэглэгчийн сэтгэл ханамжид суурилан, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, байгальд ээлтэй хамтдаа хөгжсөн компани байна.
Үнэт зүйлс: Хэрэглэгч, Харилцагч, Найрсаг хамт олон, Дэвшилтэт технологи
Захиалга хүлээн авах: Захиалах бүтээгдэхүүний нэр төрөл, хэлбэр хэмжээ, техник үзүүлэлтийг захиалгын менежерт мэдэгдэж урьдчилсан үнийн санал, бүтээгдэхүүн бэлэн болох тойм хугацааг гаргуулна.
Эх бэлтгэл, дизайн: Бүтээгдэхүүний эх загвар, дизайныг хийлгэж, 1 удаа уншилт хэвлүүлэн авч засварлан, гарын үсэг зурж баталгаажуулсны дараа захиалга өгч үйлдвэрлэлд шилжинэ.
Хэвлэх: Эх нь эцсийн байдлаар батлагдан дараагийн дамжлагад шилжин, хавтан боловсруулах, хэвлэх цехүүдээр технологийн дагуу хэвлэгдэн гарна. Манай үйлдвэр 5 өнгөөр шууд хэвлэх давуу талтай.
Хэвлэсний дараах ажиллагаа: Хэвлэх цехээс гарсан хэвлэмэл хуудсуудыг автомат нугалаа, холио, үдээ, оёо болон наалт, чамин урлал зэрэг цехүүдээр дамжин эцсийн бүтээгдэхүүн болно.
Бэлэн бүтээгдэхүүн хүлээлгэн өгөх: Бэлэн болсон бүтээгдэхүүний чанарыг шалгасны дараа пресслэх, хайрцаглах, пакетлах зэрэг баглаа боодлын аль тохиромжтойг сонгон савлаж, захиалагчийн гарт хүргэнэ.