Бид нийгмийн хариуцлагын хүрээнд алдаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор Soyombo spelling программ зохион бүтээв.
2018 оны 9-р сараас эхлэн “Соёмбо Принтинг” ХХК-ийн санаачлагаар уг алдаа шалгагчийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс эрхлэн гаргасан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-д тулгуурлан үгийн санг бүрдүүлж, дүрмийн өөрчлөлтүүдийг тусган хөгжүүлж эхэлсэн билээ.
Уг алдаа шалгагчийг 2019 оны 5-р сараас туршилтын журмаар компанийн дотоод үйл ажиллагаанд хэрэглэж эхэлсэн бөгөөд 2019 оны 7-р сарын 1-ний өдрийн 10834 тоот зохиогчийн эрхийн гэрчилгээгээр уг алдаа шалгагчийн зохиогчийн эрхийг баталгаажуулсан.
Уг алдаа шалгагч нь эх бэлтгэлийн мэргэжлийн программ буюу InDesign CC+ бүх хувилбар, InCopy CC+ бүх хувилбар дээр нэмэлт хэлбэрээр суурилуулдаг бөгөөд тус программын үндсэн үйлдэлд тулгуурлан ажилладаг тул ямар нэгэн нэмэлт ачаалал үүсгэдэггүй, эх бэлтгэгч, дизайнер, хэрэглэгчдийн анзаараагүй үг үсгийн алдааг тодотгон харуулж, цаг хугацаа, эд материалын хэмнэлт гаргаж, эх бэлтгэлийн явцад үг үсгийн алдаа гарахаас найдвартай хамгаалдгаараа давуу талтай билээ.
SOYOMBO SPELLING алдаа шалгагч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс эрхлэн гаргасан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-д тулгуурласан, мөн "Монгол хүний нэрийн толь"-д багтсан 25700 гаруй хүн, газар усны оноосон нэр, түүний дүрмийн бүх хувилал, 35000 орчим үйл үгийн 10 сая орчим хувиллыг ялган таньдаг бөгөөд нийтдээ 92000 гаруй үндсэн үгийн сантай, түүний 80 сая гаруй дүрмийн хувиллыг таних чадвартай, эх бэлтгэлийн мэргэжлийн программууд дээр ажилладаг.
Бид улирал тутамд үгийн сангийн шинэчлэлт, дүрмийн хувиллын сайжруулалтыг гарган ажиллаж байна.
Энэхүү алдаа шалгагч нь манай компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулсан томоохон төсөл бөгөөд уг алдаа шалгагчийн тусламжтайгаар хэвлэгдэн гарч буй ном товхимол, бусад бүтээгдэхүүнүүд бидний хойч ирээдүй болсон хүүхдүүд, тэдний эцэг эхчүүдийн гар дээр үг үсгийн алдаагүй, үлгэр жишээ бүтээгдэхүүн болон очсоноороо тэдний боловсролд оруулж буй томоохон хувь нэмэр хэмээн бид үзэж байна.
Эх орон, эргэх орчлонгийн түүх соёлыг барлан туурвигч мэргэжил нэгт эрхмүүддээ ажил хөдөлмөр, уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.