Соёмбо Принтинг ХХК 2019 оны 6-р сард Швейцарь улсын Zurikh хотод байрлалтай DIGITAL INFORMATION компанийн INKZONE CIP4 өнгөний удирдлагын цогц онлайн системийг амжилттай нэвтрүүллээ.
Тус систем нь CTP RIP программаас өнгөний орцыг CIP4 хэл дээр хөрвүүлэн авч хэвлэлийн машины будгийн түлхүүрт автоматаар шилжүүлснээр хэвлэгчийн ур чадвар, хариуцлагаас хамаарах өнгөний зөрөөг арилгаж, DI Plot, InkZone Loop, InkZone Move, InkZone Connect зэрэг цогц программ хангамж, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар дардас цааснаас өнгөний шкаллыг уншиж, дахин тохиргоо хийснээр хэвлэлтийн өнгөний хэлбэлзэл, будаг өгөлтөөс шалтгаалсан хувирлыг үгүй болгодог.
Энэхүү системийг суурилуулж, амжилттай нэвтрүүлснээр хэвлэлтийн өнгөний тогтвортой байдлыг дээд зэргээр хангаж, нэгж ажил эхлэх хугацаа, бэлтгэл ажлыг 15 хүртэл хувиар бууруулснаар цахилгаан эрчим хүч, хүн цагийг хэмнэж, хэвлэлтийн явцад автоматаар дахин тохиргоо хийснээр гарч болох үл тохирол, бусад эрсдлийг мэдэгдэхүйц бууруулаад байна.