ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ-Мэдвэл зохих

ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ-Мэдвэл зохих

  • 2022-09-08 03:37

Компьютерийн программ бүр өөр өөрийн онцлогтой учраас формат буюу “хэл”- гүй бол аливаа зураг буюу мэдээллийг хадгалах, дамжуулах бололцоогүй юм. Формат бүхэн өөр өөрийн давуу ба дутагдалтай талуудтай бөгөөд нийт 20-иод форматаас гол хэдийг нь та бүхэндээ товч танилцуул ъя.

PSD. Энэ нь Photoshop-ын дотоод стандарт формат бөгөөд хар цагаан (bitmap) зургаас, бүрэн өнгөт (CMYK) зургийг хүртэл дэмжиж альфа канал болон онолын хувьд хязгааргүй олон давхарга буюу давхарга бүр нь 24 сувгаар ажиллах боломжтой. Сүүлийн үед InDesign программ дээр давхаргатай орж ирдэг болсон .

TIFF (Tagged Image File Format) формат. TIFF формат нь өдөр тутмын өргөн хэрэгцээнд программ хооронд зургийн мэдээлэл дамжуулах гол “хэл” билээ. Энэ форматын өөр нэг давуу тал нь LZW (Lempel-Ziff-Welch) хэмээх мэдээлэл цомхотгох аргынхаа тусламжтайгаар файлын хэмжээг алдагдалгүйгээр 20- 40% нягтруулан шахаж чаддагт оршино.

JPEG (Joint Photographic Expert Gruop формат). Мэдээллийг дээд зэргээр шахахад зориулж JPEG хэмээх форматыг боловсруулсан. Гэхдээ зургийн файлыг хэмжээг 10-20 дахин шахахдаа зарим зүйлийг гээдгээс чанарын алдагдал гардаг. Сүүлийн үед JPEG2000 гэдэг файл цомхотгон шахах шинэ формат гарсан бөгөөд энэ нь ерийн JPEG-ийг бодвол илүү алдаа багатай хадгалдаг дэвшилттэй учир Photoshop 8,0-д хэрэглэж эхэлжээ.

PNG (Portable Network Graphics) формат. Мэдээллийг алдалгүй шахдагаараа алдар хүртсэн LZW-ийг ч ардаа орхихоор болсон нь Deflate горимыг ашигладагтай холбоотой. Интернетийн зориулалттай энэ формат нь дотроо png8, png24 хэмээх хоёр дэд форматтай бөгөөд, цифр нь өнгөний гүний боломжит хэмжээг заах ба png24 нь 256 градиа цын саарлыг дэмждэг тул хагас тунгалаг логог ямар ч фон дээр тавьсан ижил харагдана.

EPS (Encapsulated PostScript) формат. Энэ нь цэгэн дүрслэл, вектор зураг, текстэн мэдээлэл болоод шрифт тэмдэглэх төдийгүй төхөөрөмж хооронд мэдээлэл солилцох хэл болдог. Орчин үеийн хэвлэлийн процессын технологийн үндэс нь PostScript формат бөгөөд лазерын принтерээс эхлээд плоттер, фотобуулгалтын автомат хүртэлх мэргэжлийн болоод хагас мэргэжлийн бүх төхөөрөмж зөвхөн энэ хэлээр ойлголцдог.

PDF (portable document format) формат. PDF формат нь программ xоорондын солилцооны хамгийн орчин үеийн “хэл” болсон бөгөөд Acrobat Reader хэмээх программын тусламжтайгаар PDF файлыг уншдаг. PDF нь PostScript-ийг бодвол илүү шуурхай, найдвартай, бас илүү цомхон (жишээ нь: 150 Мбайт PostScript файлыг Acrobat Distiller програмаар оруулаад гаргахад 50 Мбайт PDF файл болтол багасах бол PDF PostScript файл нь 70 Мбайт зай эзэлнэ.). Энэхүү программ дээр засвар хийх боломжтой хэдийч төвөгтэй байдаг .

AI формат. Adobe Illustrator-ын энэ форматын үндэс нь мөн л PostScript билээ. Adobe Illustrator 8.0-оос эхлэн PostScript Level 3-ыг дэмждэг болсон.

INDD формат. Adobe Indesign-ын энэ форматын үндэс нь мөн л PostScript билээ. Adobe Indesign программ дээр бэлдсэн эх өөр компьютер дээр очиж нээгдэхдээ Version таарахгүй , фонт танихгүй , зураг линкгүй болох тохиолдолд байдаг учир та эхээ заавал Package үүсгэн хадгалан дамжуулаарай .

СDR формат. Corel Draw программ дээр цэгэн дүрслэл, вектор зураг боловсруулах формат билээ. Энэхүү программ дээр бэлдсэн эхээ зөөвөрлөх тохиолдолд бичвэрт ашигласан фонтыг заавал давхар хуулах шаардлагатай .

WMF (Windows MetaFile) формат. Windows үйлдлийн системтэй файл (зураг) солилцох боломж бүрдүүлж буй цорын ганц PostScript бус формат нь Windows метафайл буюу WMF бөгөөд энэ нь компакт дискэнд зургийн цомог маягаар ирдэг, офисийн хэрэглээнд ашиглахад орлуулшгүй сайн талтай ч, эх бэлтгэлийн явцад өнгийг нь өөрчилж болдоггүйгээс хэвлэх зориулалтаар ашиглахад тохиромжгүй.

DCS (Desktop Color Separation) формат. Энэ нь EPS-ын нэгэн хувилбар бөгөөд Quark Xpress-ийн өнгө салгасан зураг дүрслэлийг дэмжих зорилгоор Quark компанид боловсруулсан формат. DCS 1.0 ба 2.0 гэж бий бөгөөд найруулсан өнгө ашиглан өнгө салгасан цэгэн дүрсийг хадгалах нэгэн шилдэг арга болоод байна. Photoshop програмд зургийг CMYK Multichannel формат болгоод үүгээр хадгална. Харин InDesign нь хэвлэлийн үндсэн 4 өнгө дээр нэмээд spot color буюу найруулсан будгийг ашиглан олон өнгөөр бэлтгэсэн эхээ DCS2.0 форматаар хадгалдаг.


2024 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.