ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ-Эх бэлтгэлд тавигдах шаардлага

ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ-Эх бэлтгэлд тавигдах шаардлага

  • 2022-09-08 03:34

Харилцагч таны бэлдэж ирсэн анхан шатны эх материалыг бид мэргэжлийн эх бэлтгэлийн программд оруулан өрж техник ажиллагаа болон гоо зүйн дизайны ажиллагаа хийдэг билээ.

Та хэвлүүлэх эхээ авч ирэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.

Текст/бичвэр/: Та цахим хэлбэрээр буюу Microsoft Word, Microsoft Excel зэрэг программ дээр бичиж шивсэн байх.

Зураг: Зураг хэлбэрээр авч ирэх ба бид таны авч ирсэн эхийг чанартайгаар сканердаж оруулах болно. Хэрвээ бэлнээр авч ирэх боломжгүй тохиолдолд сканердан цахим хэлбэрээр илгээх ба Facebook-ээр илгээсэн зургийн чанар мууддаг тул та имайл-ээр илгээх хэрэгтэй.

Зарим тохиолдолд бэлэн эх захиалгад оруулдаг хэдий ч мэргэжлийн бус хүний бэлдсэн эх нь огтлооны зай байхгүй, хэвлэлийн өнгө нь зөрүүтэй зэрэг алдаатай байдаг тул та аль болох ажлын задгай файлаа авч ирэхийг хичээгээрэй. Эхийн өргөтгөлөө сонгоход тань тусламж болгох үүднээс дэлгэрэнгүй тайлбар орууллаа.



2024 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.