Бидний тухай

"Соёмбо принтинг" ХХК нь хэвлэлийн салбарт 20 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан дадлага, туршлагатай хамт олон билээ. Манай компани Монгол улсын хэвлэлийн үйлдвэрлэл, техник технологийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах, хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад гол зорилго оршино.

2018 онд ISO 9001-2015 олон улсын чанарын удирдлагын стандартыг үйлдвэртээ нэвтрүүлэн гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд алдаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор SOYOMBO SPELLING алдаа шалгагч программын зохион бүтээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс эрхлэн гаргасан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-д тулгуурлан, мөн "Монгол хүний нэрийн толь"-д багтсан 25700 гаруй хүн, газар усны оноосон нэр, түүний дүрмийн бүх хувилал, 35000 орчим үйл үгийн 10 сая орчим хувиллыг ялган таньдаг бөгөөд нийтдээ 92000 гаруй үндсэн үгийн сантай, түүний 80 сая гаруй дүрмийн хувиллыг таних чадвартай, эх бэлтгэлийн мэргэжлийн программаар үг үсгийн алдааг засварлан ажиллаж байна.


team
Алсын хараа
 

Бид шинийг эрэлхийлж, дэвшилтэт технологиор салбартаа манлайлж, хэрэглэгчийнхээ байнгын сонголт байхыг эрхэмлэнэ.

team
Эрхэм зорилго
 

Тэмүүллээр жигүүрлэж, харилцагчаа дээдэлсэн, ямагт шинийг эрэлхийлсэн компани байна.

team
Чанарын бодлого
 

Чин сэтгэлтэй чадварлаг боловсон хүчин, дэвшилтэт технологи, хэрэглэгчийн сэтгэл ханамжид суурилан, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, байгальд ээлтэй хамтдаа хөгжсөн компани байна.

team
Үнэт зүйлс


*Хэрэглэгч, Харилцагч
*Найрсаг хамт олон
*Дэвшилтэт технологи

Захиалгын процесс

Бүтээгдэхүүний төрөл

Ном

The Nom
The Nom
  • book
  • book
  • book
  • book
  • book
  • book
  • book
  • book
  • book
  • book
  • book
  • book

Номыг хуудасны тооноос нь хамааран 5-48 хуудастайг товхимол, 48-аас их хуудастайг ном гэж ангилдаг. Мөн хавтасны төрлөөр нь хатуу, зөөлөн, супер гэж ангилна. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд алдаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор эх бэлтгэлдээ "Soyombo Spelling" монгол хэлний алдаа шалгагч, албан ёсны эрхтэй программаар үг үсгийн алдааг засварлан ажиллаж байна. 

ХЭМЖЭЭ: Стандартын А6, А5, А4,  A3, В6, В5, В4 болон стандарт бус ямар ч хэмжээтэй байх боломжтой.

ЦААСНЫ ТӨРӨЛ: 60, 70, 80, 90, 100, 105, 128, 157, 200 гр/м2 нягтралтай хөнгөн шар, гөлгөр шар, цагаан (офсет), шохойтой, матт гэх цаасны төрлөөс сонголтоо хийх боломжтой. (Роман, тууж зэрэг номыг хөнгөн шар цаасан дээр хийхэд тохиромжтой бөгөөд авч явахад хөнгөн, зузаан болдог. Харин зураг, график ихтэй өнгөтөөр хэвлэгдэх номонд шохойтой болон матт цаас тохиромжтой. Бага ангийн болон уран зохиолын номонд гөлгөр шар цаас, лабораторын гарын авлага, сурагчийн дэвтэр, тестийн материал хэвлүүлэхэд офсет буюу цагаан цаас тохиромжтой билээ).

ХЭВЛЭЛИЙН ӨНГӨ: Дотор хэвлэлийг 1+1 (хар), 2+2 (нэмэлт нэг өнгөтэй), 4+4 (өнгөт), 5+5 (үндсэн 4 өнгө, нэмэлт нэг өнгөтэй) өнгөтэй, хавтас нь дээрх өнгөний хослолуудаар хийж гүйцэтгэх боломжтой. 

ХАВТАСНЫ ЦААС: Номын хавтсыг 200, 250, 300 гр/м2 цаасан хэвлэлт болон тусгай даавуу, лидерин зэрэг материалуудаар бүрж хавтаслах боломжтой.

БЭХЭЛГЭЭНИЙ ТӨРӨЛ: Бэхэлгээ нь наалт (70-аас дээш нүүртэй энгийн болон супер хавтастай ном), унаа үдээ (70 хүртэл нүүртэй ном), оёо (70 хүртэл нүүртэй номыг шулуун оёогоор, 70-аас дээш нүүртэй номыг өндөрлөгөө оёогоор бэхэлнэ), спираль гэх мэт байна.

НЭМЭЛТ ЧИМЭГЛЭЛ: Бүх төрлийн номын хавтсанд ороолт хавтас, клише (алтлаг, мөнгөлөг зэрэг төрөл бүрийн өнгөөр), эмбосс (товойлгох), дебосс (хонхойлгох), гялгар, барзгар лак, лазер зүсэлт гэх мэт нэмэлт чимэглэлүүд хийснээр таны хэвлүүлсэн бүтээгдэхүүн улам тансаг, үнэ цэнэтэй болно.

БЭЛЭН БОЛОХ ХУГАЦАА: Номын бэхэлгээний төрлөөс хамааран бэлэн болох хугацааг тодорхойлно. Үүнд:

Цавуун бэхэлгээ: 1-3 өдөр

Үдээн бэхэлгээ: 1-3 өдөр

Спиралин бэхэлгээ: 2-4 өдөр

Хатуу хавтастай: 3-5 өдөр

Тэмдэглэлийн дэвтэр

product
product

Бужо хөтлөгч, дэвтэр сонирхогч, ажил хэрэгч хэрэглэгч та бүхэндээ бүх төрлийн дэвтрийг таны хүссэн загвар дизайнаар үйлдвэрлэж байна. Мөн бэлэн үйлдвэрлэгдсэн тэмдэглэлийн дэвтрээс та сонголтоо хийн байгууллагын лого, тэмдэглэлт үйл явдлыг нэрээ алтлаг, мөнгөлөг клише, эмбосс, дебосс зэрэг нэмэлт чимэглэлтэйгээр хийлгэн аваарай. Бэлэн худалдаалагдаж буй тэмдэглэлийн дэвтрийн давуу талууд:

  1. Календаргүй учраас зөвхөн энэ ондоо багтааж хэрэглэхгүй, хэзээ ч хэрэглэж болно. 
  2. Оёж бэхэлсэн учраас бүрэн дэлгэгдэнэ.
  3. Зузаан цаастай учраас бичвэр нэвт гэрэлтэхгүй, нүд ядраахгүй, цаас нь шаргал учраас нүд ядраахгүй 
  4. Элдэв бичиг, тэмдэглэгээ, заавар байхгүй учраас хүссэн загвараараа чимэглэж, төлөвлөж, загварчлах боломжтой
  5. Чанартай, өнгөлөг хавтастай. Ажил хэрэг хөтлөх, хувь хүний хөгжлийн төлөвлөлт хийхэд, ер нь хүссэнээрээ ашиглах өнгийн сонголттой.
  6. Тууш шугамтай дэвтрийг ажил хэрэг хөтлөлт, бусад тэмдэглэлд зориулсан, цэгтэй дэвтрийг БУЖО хөтлөгчиддөө зориулсан

Сэтгүүл

product
product

Бид бүх төрлийн сэтгүүлийг таны хүссэн загвар дизайнаар 5С UV лак, саатай, матт, гялгар бүрэлт,  лазер зүсэлт, нэмэлт пантоне өнгө зэрэг орчин үеийн технологиор үйлдвэрлэж байна. Мөн бид нийгмийн хариуцлагын хүрээнд алдаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор эх бэлтгэлдээ "Soyombo Spelling" монгол хэлний алдаа шалгагч, албан ёсны эрхтэй программаар үг үсгийн алдааг засварлан ажиллаж байна.

ХЭМЖЭЭ: Стандартын А5, А4, В5 болон стандарт бус ямар ч хэмжээтэй байх боломжтой.

ЦААСНЫ ТӨРӨЛ: 80, 90, 100, 105, 128, 157, 200 гр/м2 нягтралтай цагаан (офсет), шохойтой, матт цаасан дээр дотор хэвлэлтийг хийнэ. ураг, график ихтэй өнгөтөөр хэвлэгдэх бүтээгдэхүүнд шохойтой болон матт цаас тохиромжтой. Роман, тууж зэрэг номыг хөнгөн шар цаасан дээр хийхэд тохиромжтой бөгөөд авч явахад хөнгөн, зузаан болдог. Бага ангийн болон уран зохиолын номонд гөлгөр шар цаас, лабораторын гарын авлага, сурагчийн дэвтэр, тестийн материал хэвлүүлэхэд офсет буюу цагаан цаас тохиромжтой билээ). 

ХЭВЛЭЛИЙН ӨНГӨ: Дотор хэвлэлийг 1+1 (хар), 2+2 (нэмэлт нэг өнгөтэй), 4+4 (өнгөт), 5+5 (үндсэн 4 өнгө, нэмэлт нэг өнгөтэй) өнгөтэй, хавтас нь дээрх өнгөний хослолуудаар хийж гүйцэтгэх боломжтой. 

ХАВТАСНЫ ЦААС: Сэтгүүлийн хавтсыг 200, 250, 300 гр/м2  цаасаар хавтаслах боломжтой.

БЭХЭЛГЭЭНИЙ ТӨРӨЛ: Бэхэлгээ нь наалт (70-аас дээш нүүртэй энгийн болон супер хавтастай), унаа үдээ (70 хүртэл нүүртэй ном), оёо (70 хүртэл нүүртэй номыг шулуун оёогоор, 70-аас дээш нүүртэй номыг өндөрлөгөө оёогоор бэхэлнэ), спираль гэх мэт байна.

НЭМЭЛТ ЧИМЭГЛЭЛ: Бүх төрлийн хавтсанд ороолт хавтасклише (алтлаг, мөнгөлөг зэрэг төрөл бүрийн өнгөөр), эмбосс (товойлгох), дебосс (хонхойлгох), гялгар, барзгар лаклазер зүсэлт гэх мэт нэмэлт чимэглэлүүд хийснээр таны хэвлүүлсэн бүтээгдэхүүн улам тансаг, үнэ цэнэтэй болно.

БЭЛЭН БОЛОХ ХУГАЦАА: Сэтгүүлийн тоо ширхэг болон бэхэлгээний төрлөөс хамааран бэлэн болох хугацааг тодорхойлно. Үүнд:

Цавуун бэхэлгээ: 1-3 өдөр

Үдээн бэхэлгээ: 1-3 өдөр

Спиралин бэхэлгээ: 2-4 өдөр

Сонин

product
product

Бид офсет хэвлэлийн болон сонингийн ротаци хэвлэлийн машинуудаар бүх төрлийн сонинг таны хүссэн загвар дизайнаар үйлдвэрлэж байна. Мөн бид нийгмийн хариуцлагын хүрээнд алдаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор эх бэлтгэлдээ "Soyombo Spelling" монгол хэлний алдаа шалгагч, албан ёсны эрхтэй программаар үг үсгийн алдааг засварлан ажиллаж байна.

ХЭМЖЭЭ: Сонингийн хэвлэх машинаар стандартын A3, А2 форматаар 780, 720, 620, 390 мм өргөнтэйгээр хэвлэнэ. 

Офсет хэвлэлийн машинаар А2, А3, В3, В4 форматаар хэвлэнэ.

ХЭВЛЭЛИЙН ӨНГӨ: Дотор хэвлэлийг 1+1 (хар), 4+4 (үндсэн дөрвөн өнгө) өнгөтэй хэвлэнэ.

ЦААСНЫ ТӨРӨЛ: Дотор хэвлэлийг 45 гр/м2 нягтралтай сонингийн цаасан дээр, 80, 105, 128 зэрэг шохойтой, матт болон офсет цаасан дээр хэвлэх боломжтой.

БЭЛЭН БОЛОХ ХУГАЦАА: Сонингийн тоо ширхэг болон хэвлэлтийн өнгөнөөс хамааран 1-3 хоногт үйлдвэрлэнэ.

Танилцуулга, Плакат

product
product

Бид В1 форматын буюу 720*1040 мм хүртлэх өргөн форматаар таны танилцуулга плакатыг таны брэндийн онцлогийг тусган пантоне будгаар таны  хүссэн загвар дизайнаар 5С лак, саатай, матт, гялгар бүрэлт, лазер зүсэлт зэрэг орчин үеийн технологиор сэтгэлд тань нийцтэл үйлдвэрлэж байна. Мөн бид нийгмийн хариуцлагын хүрээнд алдаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор эх бэлтгэлдээ "Soyombo Spelling" монгол хэлний алдаа шалгагч албан ёсны эрхтэй программаар үг үсгийн алдааг засварлан гүйцэтгэж байна.

ХЭМЖЭЭ: Стандартын A7, B7, A6, B6, A5, B5, A4, B4, A3, B3, A2, B2, A1, B1 болон стандарт бус хэмжээтэй байх боломжтой. 

Хэлбэр хэмжээ, загвар, материалаас хамааран хэлбэрт огтлоо, олон хуудастай, нугалаатай, таславчтай гэх мэт байж болно. 

ХЭВЛЭЛИЙН ӨНГӨ: Хэвлэлтийг 5+5 (үндсэн 4 өнгө, нэмэлт нэг өнгөтэй) хүртэл өнгөтэй, нэг болон хоёр талдаа хэвлэлттэй байж болно.

ЦААСНЫ ТӨРӨЛ:  Хэвлэлтийг 100, 105, 128, 157, 200, 250, 300 гр/м2 нягтралтай шохойтой, матт гэх цаасан дээр хийнэ. (Зурагт хуудас, тараах материал, ажлын тайлан зэрэг зураг, график ихтэй өнгөтөөр хэвлэгдэх бүтээгдэхүүнд шохойтой болон матт цаас тохиромжтой. Роман, тууж зэрэг номыг хөнгөн шар цаасан дээр хийхэд тохиромжтой бөгөөд авч явахад хөнгөн, зузаан болдог. Бага ангийн болон уран зохиолын номонд гөлгөр шар цаас, лабораторын гарын авлага, сурагчийн дэвтэр, тестийн материал хэвлүүлэхэд офсет буюу цагаан цаас тохиромжтой билээ).

БҮРЭЛТ: Гялгар, матт, зөөлөн, саатай гэх мэт бүрэлтээр А3, А2, В3, В2 форматаар бүрэх боломжтой.

НЭМЭЛТ ЧИМЭГЛЭЛ: Бүх төрлийн клише (алтлаг, мөнгөлөг зэрэг төрөл бүрийн өнгөөр), эмбосс (товойлгох), дебосс (хонхойлгох), гялгар, барзгар лак, лазер зүсэлт гэх мэт нэмэлт чимэглэлүүд хийснээр таны хэвлүүлсэн бүтээгдэхүүн улам тансаг, үнэ цэнэтэй болно.

БЭЛЭН БОЛОХ ХУГАЦАА: Бүтээгдэхүүний тоо ширхэг болон нэмэлт ажиллагаанаас хамааран 1-3 хоногт үйлдвэрлэнэ.

Өргөмжлөл, Батламж

product
product
product

Таны баяр ёслолын хүндэт өргөмжлөл, сургалтын батламж, үнэмлэх зэргийг бид үнэт цаасны тусгай программ ашиглан нууцлалтай дүрслэл оруулах, стандарт болон стандарт бус хэмжээтэй хүссэн хэлбэр, загвартайгаар лазер болон тигель ухалттай, 5+5 хүртэл өнгийн хэвлэлттэйгээр хийж гүйцэтгэж байна. Мөн бид нийгмийн хариуцлагын хүрээнд алдаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор эх бэлтгэлдээ "Soyombo Spelling" монгол хэлний алдаа шалгагч албан ёсны эрхтэй программаар үг үсгийн алдааг засварлан гүйцэтгэж байна. 

ХЭВЛЭЛИЙН ӨНГӨ: Хэвлэлтийг 1+1, 1+0 (хар), 2+2, 2+0 (нэмэлт нэг өнгөтэй), 4+4, 4+0 (өнгөт), 5+5, 5+0 (өнгөт, нэмэлт нэг өнгөтэй) өнгөтэйгөөр гадна болон дотор талдаа хийнэ.

ЦААСНЫ ТӨРӨЛ: Хэвлэлтийг 128, 157, 200, 250, 300 гр/м2 нягтралтай шохойтой, матт, хээтэй, саатай гэх мэт цаасан дээр, мөн PVC хавтангаар зузаалан хийж гүйцэтгэнэ.

НЭМЭЛТ ЧИМЭГЛЭЛ: Бүх төрлийн клише (алтлаг, мөнгөлөг зэрэг төрөл бүрийн өнгөөр), эмбосс (товойлгох), дебосс (хонхойлгох), гялгар, барзгар лак, лазер зүсэлт гэх мэт нэмэлт чимэглэлүүд хийснээр таны хэвлүүлсэн бүтээгдэхүүн улам тансаг, үнэ цэнэтэй болно. Мөн нэмэлтээр дугтуй, бүслүүр, алтлаг, мөнгөлөг уяа зэрэг чимэглэлийг захиалагчийн хүсэлтээр хийнэ.

БЭЛЭН БОЛОХ ХУГАЦАА: Бүтээгдэхүүний тоо ширхэг болон нэмэлт ажиллагаанаас хамааран 1-5 хоногт үйлдвэрлэнэ.

Урилга, Мэндчилгээ

product
product

Таны хүндэтгэлийн баяр ёслолын урилга, мэндчилгээ зэргийг бид стандарт болон стандарт бус хэмжээтэй хүссэн хэлбэр, загвартайгаар лазер болон тигель ухалттай, 5+5 хүртэл өнгийн хэвлэлттэйгээр хийж гүйцэтгэж байна. Мөн бид нийгмийн хариуцлагын хүрээнд алдаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор эх бэлтгэлдээ "Soyombo Spelling" монгол хэлний алдаа шалгагч албан ёсны эрхтэй программаар үг үсгийн алдааг засварлаж байна. 

ХЭВЛЭЛИЙН ӨНГӨ: Хэвлэлтийг 1+1, 1+0 (хар), 2+2, 2+0 (нэмэлт нэг өнгөтэй), 4+4, 4+0 (өнгөт), 5+5, 5+0 (өнгөт, нэмэлт нэг өнгөтэй) өнгөтэйгөөр гадна болон дотор талдаа хийнэ.

ЦААСНЫ ТӨРӨЛ: Хэвлэлтийг 128, 157, 200, 250, 300 гр/м2 нягтралтай шохойтой, матт, хээтэй, саатай гэх мэт цаасан дээр, мөн PVC хавтангаар зузаалан хийж гүйцэтгэнэ.

НЭМЭЛТ ЧИМЭГЛЭЛ: Бүх төрлийн клише (алтлаг, мөнгөлөг зэрэг төрөл бүрийн өнгөөр), эмбосс (товойлгох), дебосс (хонхойлгох), гялгар, барзгар лак, лазер зүсэлт гэх мэт нэмэлт чимэглэлүүд хийснээр таны хэвлүүлсэн бүтээгдэхүүн улам тансаг, үнэ цэнэтэй болно. Мөн нэмэлтээр дугтуй, бүслүүр, алтлаг, мөнгөлөг уяа зэрэг чимэглэлийг захиалагчийн хүсэлтээр хийнэ.

БЭЛЭН БОЛОХ ХУГАЦАА: Бүтээгдэхүүний тоо ширхэг болон нэмэлт ажиллагаанаас хамааран 1-5 хоногт үйлдвэрлэнэ.

Календарь, Цаг тооны бичиг

product
product
product

Бид хэрэглэгчдийнхээ оюуны хэрэглээг дэмжин өдөр бүрийн дорнын зурхайтай, аргын болон билгийн тоолол, ардын уламжлалт зан үйл, цаг агаарыг шинжиж таних арга, илүү сар, өдрийн учир, элдэв үйлд ивээлтэй сайн өдрүүдийг тэмдэглэсэн цаглавар, өдөр бүрийн аргын болон билгийн тооллыг багтаасан тэмдэглэл хөтлөх боломж бүхий ширээний, ажил төлөвлөлтийн ханын, сар сараар эргүүлэх хуудас бүхий ханын зэрэг цаглаврыг уламжлал болгон хэвлэн гаргадаг билээ. Мөн бид нийгмийн хариуцлагын хүрээнд алдаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор эх бэлтгэлдээ "Soyombo Spelling" монгол хэлний алдаа шалгагч албан ёсны эрхтэй программаар үг үсгийн алдааг засварлаж ажиллаж байна. 

Энхүү цаглавруудыг байгууллагуудын тэмдэглэлт ой, албан хэрэгцээ, тэмдэглэлт баяр, бэлэг дурсгал зэрэгт зориулан та бүхэн өөрийн хүссэн тоо, хэмжээ загвараар өнгө үзэмж, материалын өргөн сонголттойгоор хэвлүүлэх бүрэн боломжтой.

ХЭВЛЭЛИЙН ӨНГӨ: Хэвлэлтийг 1+1, 1+0 (хар), 2+2, 2+0 (нэмэлт нэг өнгөтэй), 4+4, 4+0 (өнгөт), 5+5, 5+0 (өнгөт, нэмэлт нэг өнгөтэй) өнгөтэйгөөр гадна болон дотор талдаа хийнэ.

ЦААСНЫ ТӨРӨЛ: Хэвлэлтийг 80, 105, 128, 157, 200 гр/м2 нягтралтай офсет цагаан шохойтой, матт цаасан дээр хийж гүйцэтгэнэ.

НЭМЭЛТ ЧИМЭГЛЭЛ: Бүх төрлийн клише (алтлаг, мөнгөлөг зэрэг төрөл бүрийн өнгөөр), эмбосс (товойлгох), дебосс (хонхойлгох), гялгар, барзгар лак, лазер зүсэлт гэх мэт нэмэлт чимэглэлүүд хийснээр таны хэвлүүлсэн бүтээгдэхүүн улам тансаг, үнэ цэнэтэй болно.

БЭЛЭН БОЛОХ ХУГАЦАА: Бүтээгдэхүүний тоо ширхэг болон нэмэлт ажиллагаанаас хамааран 3-5 хоногт үйлдвэрлэнэ.

Үнэт цаас, Нууцлал

product
product

Үнэт цаасны нууцлалтай хэвлэлийг гэрчилгээ, диплом, төрөл бүрийн эрхийн бичиг, тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр, бензин талон, үнэмлэх, паспорт, албан маягт, карт, тасалбар гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүнд ашиглаж болно. Мөн бид нийгмийн хариуцлагын хүрээнд алдаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор эх бэлтгэлдээ "Soyombo Spelling" монгол хэлний алдаа шалгагч албан ёсны эрхтэй программаар үг үсгийн алдааг засварлаж ажиллаж байна.

Нууцлалын онцлог нь хэрэглээний программ болон хуулбарлах тоног төхөөрөмжөөр олшруулахад хэлбэр дүрс, өнгөө алддаг, зөвхөн үйлдвэрлэлийн орчинд хийх боломжтой юм.

Манай хийж буй нууцлалын технологиуд:

  1. Тусгай программ хангамж ашиглан зурсан үл тасрах зураасан хээг пантоне өнгөөр хэвлэх
  2. Голограмм нууцлал бүхий металл наалт
  3. Урт болон богино долгионы UV гэрэлд өөр өнгөөр харагддаг, энгийн нүдээр үзэгдэхгүй UV будган хэвлэлт

ХЭВЛЭЛИЙН ӨНГӨ: Хэвлэлтийг 1+1, 1+0 (хар), 2+2, 2+0 (нэмэлт нэг өнгөтэй), 4+4, 4+0 (өнгөт), 5+5, 5+0 (өнгөт, нэмэлт нэг өнгөтэй) өнгөтэйгөөр гадна болон дотор талдаа хийнэ.

ЦААСНЫ ТӨРӨЛ: Хэвлэлтийг 80, 105, 128, 157, 200, 250, 300 гр/м2 нягтралтай офсет цагаан шохойтой, матт цаасан дээр хийж гүйцэтгэнэ.

НЭМЭЛТ ЧИМЭГЛЭЛ:

Бүх төрлийн клише (алтлаг, мөнгөлөг зэрэг төрөл бүрийн өнгөөр), эмбосс (товойлгох), дебосс (хонхойлгох), гялгар, барзгар лак, лазер зүсэлт гэх мэт нэмэлт чимэглэлүүд хийснээр таны хэвлүүлсэн бүтээгдэхүүн улам тансаг, үнэ цэнэтэй болно.

БЭЛЭН БОЛОХ ХУГАЦАА: Бүтээгдэхүүний тоо ширхэг болон нэмэлт ажиллагаанаас хамааран 1-5 хоногт үйлдвэрлэнэ.

Бланк

product
product

Уламжлалт албан бичиг, захирлын тушаал, захирамж зэрэг албан бичгийн бэлдэцийг А4, А5 хэмжээтэйгээр принтерийн болон бэх, тамганы тогтоц сайтай, сайн чанарын цаасан дээр хэвлэж үйлчилнэ. Мөн бид нийгмийн хариуцлагын хүрээнд алдаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор эх бэлтгэлдээ "Soyombo Spelling" монгол хэлний алдаа шалгагч албан ёсны эрхтэй программаар үг үсгийн алдааг засварлаж ажиллаж байна.

ЦААСНЫ ТӨРӨЛ: 80, 100 гр/м2 нягтралтай сайн офсет (цагаан ) цаасан дээр хийнэ.

ХЭВЛЭЛИЙН ӨНГӨ: Хэвлэлтийг 1+1, 1+0 (хар), 2+2, 2+0 (нэмэлт нэг өнгөтэй), 4+4, 4+0 (өнгөт), 5+5, 5+0 (өнгөт, нэмэлт нэг өнгөтэй) өнгөтэйгөөр гадна болон дотор талдаа хийнэ.

НЭМЭЛТ ЧИМЭГЛЭЛ: Хуурай болон өнгөт (алтлаг, мөнгөлөг гэх мэт) дардас, гялгар, барзгар лак гэх мэт нэмэлт чимэглэлүүд хийх боломжтой

НУУЦЛАЛ: Шаардлагатай тохиолдолд таны албан бичгийн бэлдэцийг энгийн нүдээр харах боломжгүй бичил бичвэр, тусгай программаар зурсан үл тасрах шугаман хээ, хуулбарлах боломжгүй харагддаггүй ион будган хэвлэлт зэрэг нууцлалтайгаар хийж болно.

БЭЛЭН БОЛОХ ХУГАЦАА: Бүтээгдэхүүний тоо ширхэг болон нэмэлт ажиллагаанаас хамааран 1-3 хоногт үйлдвэрлэнэ.

Билл

product
product

Компанийн зарлагын баримт, орлого, нэхэмжлэх, ломбардны бичиг зэрэг хуулбарлан авч үлдэх шаардлагатай санхүүгийн чухал баримт бичгийг А4, А5, А6, А7 зэрэг форматаар өөрөө хуулбарлагч хорын цаасан дээр 2 давхар, 3 давхар хэвлэнэ. Мөн бид нийгмийн хариуцлагын хүрээнд алдаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор эх бэлтгэлдээ "Soyombo Spelling" монгол хэлний алдаа шалгагч албан ёсны эрхтэй программаар үг үсгийн алдааг засварлаж ажиллаж байна.

ЦААСНЫ ТӨРӨЛ: 48, 52, 60 гр/м2 нягтралтай өөрөө хуулбарлагч хорын цаас, цагаан, шар, ногоон, цэнхэр, ягаан гэсэн өнгийн сонголттой.

ХЭВЛЭЛИЙН ӨНГӨ: Хэвлэлтийг 1+1, 1+0 (хар), 2+2, 2+0 (нэмэлт нэг өнгөтэй), 4+4, 4+1 (өнгөт),  өнгөтэйгөөр гадна болон дотор талдаа хэвлэнэ. Хэвлэгдсэн биллийг дугаарлалт хийх боломжтой.

НУУЦЛАЛ: Шаардлагатай тохиолдолд таны албан бичгийн бэлдэцийг энгийн нүдээр харах боломжгүй бичил бичвэр, тусгай программаар зурсан үл тасрах шугаман хээ, хуулбарлах боломжгүй харагддаггүй ион будган хэвлэлт зэрэг нууцлалтайгаар хийж болно.

БЭЛЭН БОЛОХ ХУГАЦАА: Бүтээгдэхүүний тоо ширхэг болон нэмэлт ажиллагаанаас хамааран 1-3 хоногт үйлдвэрлэнэ. 

Дугтуй, Карматай хавтас

product
product

Бүх төрлийн стандарт болон стандарт бус хэмжээтэй дугтуй, карматай хавтасыг таны хүссэн хэлбэр, загвартайгаар, цонхтой, лазер болон тигл ухалттай, 5+1 өнгийн хэвлэлттэйгээр хийж гүйцэтгэж байна. Мөн бид нийгмийн хариуцлагын хүрээнд алдаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор эх бэлтгэлдээ "Soyombo Spelling" монгол хэлний алдаа шалгагч албан ёсны эрхтэй программаар үг үсгийн алдааг засварлаж ажиллаж байна. 

Та албан захидлын, бичиг баримтын, бэлэг дурсгалын гээд ямар ч зориулалтаар хэмжээ, загварын өргөн сонголттойгоор захиалан аваарай. Мөн урилга, мэндчилгээнд зориулсан нэмэлт чимэглэл, эсгүүр бүхий дугтуй хийж гүйцэтгэнэ.

ХЭВЛЭЛИЙН ӨНГӨ: Дугтуйны хэвлэлтийг 1+0, 2+0 (нэмэлт нэг өнгөтэй), 4+0 (өнгөт), 5+0 (өнгөт, нэмэлт нэг өнгөтэй) өнгөтэйгөөр хийнэ.

ЦААСНЫ ТӨРӨЛ: Дугтуйг 100, 120,  128, 157, 200, 250 гр/м2 нягтралтай цагаан (офсет), бор гэх мэт цаасан дээр хийнэ.

НЭМЭЛТ ЧИМЭГЛЭЛ: Хуурай болон өнгөт (алтлаг, мөнгөлөг гэх мэт) дардас, гялгар, барзгар лак гэх мэт нэмэлт чимэглэлүүд хийнэ.

БЭЛЭН БОЛОХ ХУГАЦАА: Бүтээгдэхүүний тоо ширхэг болон нэмэлт ажиллагаанаас хамааран 1-5 хоногт үйлдвэрлэнэ.

Нэрийн хуудас

product
product

Таны нэрийн хуудсыг бид стандарт хэмжээ 90*55 мм болон стандарт бус хэмжээтэй, 5c лак, саатай, матт, гялгар бүрэлт, лазер зүсэлт зэрэг орчин үеийн  технологиор захиалгаар үйлдвэрлэж байна. Мөн бид нийгмийн хариуцлагын хүрээнд алдаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор эх бэлтгэлдээ "Soyombo Spelling" монгол хэлний алдаа шалгагч албан ёсны эрхтэй программаар үг үсгийн алдааг засварлаж ажиллаж байна. 

ХЭВЛЭЛИЙН ӨНГӨ: Хэвлэлтийг 1+1, 1+0 (хар), 2+2, 2+0 (нэмэлт нэг өнгөтэй), 4+4, 4+0 (өнгөт), 5+5, 5+0 (өнгөт, нэмэлт нэг өнгөтэй) өнгөтэйгөөр гадна болон дотор талдаа хийнэ.

ЦААСНЫ ТӨРӨЛ: 250, 200 гр/м2 нягтралтай матт цаасан дээр хийнэ.

НЭМЭЛТ ЧИМЭГЛЭЛ: Хуурай болон өнгөт (алтлаг, мөнгөлөг гэх мэт) дардас, гялгар, барзгар лак гэх мэт нэмэлт чимэглэлүүд хийнэ.

БЭЛЭН БОЛОХ ХУГАЦАА: Бүтээгдэхүүний тоо ширхэг болон нэмэлт ажиллагаанаас хамааран 1-3 хоногт үйлдвэрлэнэ.

Шошго

product
product


Таны хүссэн загвар дизайнаар тусган пантоне будаг, 5С лак, саатай, матт, гялгар бүрэлт, лазер зүсэлт зэрэг орчин үеийн технологиор сэтгэлд тань нийцтэл үйлдвэрлэж байна. Мөн бид нийгмийн хариуцлагын хүрээнд алдаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор эх бэлтгэлдээ "Soyombo Spelling" монгол хэлний алдаа шалгагч албан ёсны эрхтэй программаар үг үсгийн алдааг засварлаж ажиллаж байна. 

ХЭМЖЭЭ: Таны бүтээгдэхүүний онцлогоос хамааран стандарт болон стандарт бус хэмжээтэй байх боломжтой. 

ХЭВЛЭЛИЙН ӨНГӨ: Хэвлэлийг 1+1 (хар), 2+2 (нэмэлт нэг өнгөтэй), 4+4 (өнгөт), 5+5 (үндсэн 4 өнгө, нэмэлт нэг өнгөтэй) өнгөний хослолуудаар хийж гүйцэтгэх боломжтой. 

ЦААСНЫ ТӨРӨЛ: 100, 105, 120,  128, 140, 157, 200, 250, 300, 350 гр/м2 нягтралтай офсет, шохойтой, матт гэх мэт цаасан дээр хийх боломжтой.

НЭМЭЛТ ЧИМЭГЛЭЛ: Бүх төрлийн клише (алтлаг, мөнгөлөг зэрэг төрөл бүрийн өнгөөр), эмбосс (товойлгох), дебосс (хонхойлгох), гялгар, барзгар лак, лазер зүсэлт гэх мэт нэмэлт чимэглэлүүд хийснээр таны хэвлүүлсэн бүтээгдэхүүн улам тансаг, үнэ цэнэтэй болно.

БЭЛЭН БОЛОХ ХУГАЦАА: Бүтээгдэхүүний тоо ширхэг болон нэмэлт ажиллагаанаас хамааран 3-7 хоногт үйлдвэрлэнэ.

Цаасан уут, Тор

product
product

Хэвлэлттэй, хэвлэлтгүй, бэлэг дурсгалын болон гоёлын, тусгай арга хэмжээнд зориулсан бүх төрлийн цаасан тор, хүнсний зориулалттай хэрчсэн гурил, банш, буузны цаасан уутыг таны брэндийн онцлогийг тусган пантоне будгаар таны  хүссэн загвар дизайнаар 5С лак, саатай, матт, гялгар бүрэлт, лазер зүсэлт зэрэг орчин үеийн технологиор сэтгэлд тань нийцтэл үйлдвэрлэж байна. Мөн бид нийгмийн хариуцлагын хүрээнд алдаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор эх бэлтгэлдээ "Soyombo Spelling" монгол хэлний алдаа шалгагч албан ёсны эрхтэй программаар үг үсгийн алдааг засварлаж ажиллаж байна. 

ХЭМЖЭЭ: Таны бүтээгдэхүүний онцлог даацаас хамааран стандарт болон стандарт бус хэмжээтэй байх боломжтой. 

ХЭВЛЭЛИЙН ӨНГӨ: гадна хэвлэлийг 1+0 (хар), 2+0 (нэмэлт нэг өнгөтэй), 4+0 (өнгөт), 5+0 (үндсэн 4 өнгө, нэмэлт нэг өнгөтэй) өнгөний хослолуудаар хийж гүйцэтгэх боломжтой. 

ЦААСНЫ ТӨРӨЛ:  Хэвлэлтийг 90 (дотор талдаа гялгартай), 128, 150, 190, 210 гр/м2 нягтралтай гялгар уутан дотортой, цагаан болон бор өнгөтэй офсет цаас, матт гэх  мэт цаасан дээр хийнэ.

НЭМЭЛТ ЧИМЭГЛЭЛ: Бүх төрлийн клише (алтлаг, мөнгөлөг зэрэг төрөл бүрийн өнгөөр), эмбосс (товойлгох), дебосс (хонхойлгох), гялгар, барзгар лак, лазер зүсэлт гэх мэт нэмэлт чимэглэлүүд хийснээр таны хэвлүүлсэн бүтээгдэхүүн улам тансаг, үнэ цэнэтэй болно.

БЭЛЭН БОЛОХ ХУГАЦАА: Бүтээгдэхүүний тоо ширхэг болон нэмэлт ажиллагаанаас хамааран 3-7 хоногт үйлдвэрлэнэ.

Хайрцаг, Сав, Багалаа, Боодол

product
product

Хэвлэлттэй, хэвлэлтгүй, бэлэг дурсгалын болон гоёлын, тусгай арга хэмжээнд зориулсан бүх төрлийн цаасан хайрцагыг таны брэндийн онцлог, даацаас хамааран дан болон 3 ба 5 үелээтэйгээр тусган пантоне будгаар таны  хүссэн загвар дизайнаар 5С лак, саатай, матт, гялгар бүрэлт, лазер зүсэлт зэрэг орчин үеийн технологиор сэтгэлд тань нийцтэл үйлдвэрлэж байна. Мөн бид нийгмийн хариуцлагын хүрээнд алдаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор эх бэлтгэлдээ "Soyombo Spelling" монгол хэлний алдаа шалгагч албан ёсны эрхтэй программаар үг үсгийн алдааг засварлаж ажиллаж байна. 

ХЭМЖЭЭ: Таны бүтээгдэхүүний онцлог даацаас хамааран стандарт болон стандарт бус хэмжээтэй байх боломжтой. 

ХЭВЛЭЛИЙН ӨНГӨ: Хэвлэлийг 1+0 (хар), 2+0 (нэмэлт нэг өнгөтэй), 4+0 (өнгөт), 5+0 (үндсэн 4 өнгө, нэмэлт нэг өнгөтэй) өнгөний хослолуудаар хийж гүйцэтгэх боломжтой. 

ЦААСНЫ ТӨРӨЛ: Хэвлэлийг 200, 250, 300, 350 гр/м2 нягтралтай шохойтой, матт цагаан болон бор гэх мэт хайрцагны цаасан дээр хийнэ.

НЭМЭЛТ ЧИМЭГЛЭЛ: Бүх төрлийн клише (алтлаг, мөнгөлөг зэрэг төрөл бүрийн өнгөөр), эмбосс (товойлгох), дебосс (хонхойлгох), гялгар, барзгар лак, лазер зүсэлт гэх мэт нэмэлт чимэглэлүүд хийснээр таны хэвлүүлсэн бүтээгдэхүүн улам тансаг, үнэ цэнэтэй болно.

БЭЛЭН БОЛОХ ХУГАЦАА: Бүтээгдэхүүний тоо ширхэг болон нэмэлт ажиллагаанаас хамааран 3-7 хоногт үйлдвэрлэнэ.

Технологи

Inkzone CIP4 өнгөний удирдлагын онлайн системийн онцлог, танилцуулга

Соёмбо Принтинг ХХК 2019 оны 6-р сард Швейцарь улсын Zurikh хотод байрлалтай DIGITAL INFORMATION компанийн INKZONE CIP4 өнгөний удирдлагын цогц онлайн системийг амжилттай нэвтрүүллээ. Тус систем нь CTP RIP программаас өнгөний орцыг CIP4 хэл дээр хөрвүүлэн авч хэвлэлийн машины будгийн түлхүүрт автоматаар шилжүүлснээр хэвлэгчийн ур чадвар, хариуцлагаас хамаарах өнгөний зөрөөг арилгаж, DI Plot, InkZone Loop, InkZone Move, InkZone Connect зэрэг цогц программ хангамж, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар дардас цааснаас өнгөний шкаллыг уншиж, дахин тохиргоо хийснээр хэвлэлтийн өнгөний хэлбэлзэл, будаг өгөлтөөс шалтгаалсан хувирлыг үгүй болгодог. Энэхүү системийг суурилуулж, амжилттай нэвтрүүлснээр хэвлэлтийн өнгөний тогтвортой байдлыг дээд зэргээр хангаж, нэгж ажил эхлэх хугацаа, бэлтгэл ажлыг 15 хүртэл хувиар бууруулснаар цахилгаан эрчим хүч, хүн цагийг хэмнэж, хэвлэлтийн явцад автоматаар дахин тохиргоо хийснээр гарч болох үл тохирол, бусад эрсдлийг мэдэгдэхүйц бууруулаад байна.

Цааш үзэх

ISO 9001-2015 олон улсын чанарын удирдлагын тогтолцоо

Бид ISO 9001-2015 чанарын удирдлагын тогтолцоогоо амжилттай нэвтрүүлэн 2 удаагаа баталгаажууллаа. Соёмбо принтинг компани 2017 оноос эхлэн үйлдвэрлэл, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг дээшлүүлэх, ажилчдын ажиллах орчинд сайжруулах, харилцагчидын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор ISO 9001-2015 Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн билээ. 2018 онд бид олон улсын аудитын SES байгууллагатай хамтарч ажиллан ажлаа дүгнүүлэн чанарын удирдлагын тогтолцооны сертификатаа гардан авсан билээ. 2019 оны 12 сард 2 дахь шатны аудитын шалгалтаар "Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо" нэвтрүүлсэн гэдгээ батлан 2 дахь удаагаа баталгаажуулав.

Цааш үзэх

Soyombo spelling алдаа шалгагч программ

Бид нийгмийн хариуцлагын хүрээнд алдаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор Soyombo spelling программ зохион бүтээв. 2018 оны 9-р сараас эхлэн “Соёмбо Принтинг” ХХК-ийн санаачлагаар уг алдаа шалгагчийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс эрхлэн гаргасан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-д тулгуурлан үгийн санг бүрдүүлж, дүрмийн өөрчлөлтүүдийг тусган хөгжүүлж эхэлсэн билээ. Уг алдаа шалгагчийг 2019 оны 5-р сараас туршилтын журмаар компанийн дотоод үйл ажиллагаанд хэрэглэж эхэлсэн бөгөөд 2019 оны 7-р сарын 1-ний өдрийн 10834 тоот зохиогчийн эрхийн гэрчилгээгээр уг алдаа шалгагчийн зохиогчийн эрхийг баталгаажуулсан. Уг алдаа шалгагч нь эх бэлтгэлийн мэргэжлийн программ буюу InDesign CC+ бүх хувилбар, InCopy CC+ бүх хувилбар дээр нэмэлт хэлбэрээр суурилуулдаг бөгөөд тус программын үндсэн үйлдэлд тулгуурлан ажилладаг тул ямар нэгэн нэмэлт ачаалал үүсгэдэггүй, эх бэлтгэгч, дизайнер, хэрэглэгчдийн анзаараагүй үг үсгийн алдааг тодотгон харуулж, цаг хугацаа, эд материалын хэмнэлт гаргаж, эх бэлтгэлийн явцад үг үсгийн алдаа гарахаас найдвартай хамгаалдгаараа давуу талтай билээ. SOYOMBO SPELLING алдаа шалгагч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс эрхлэн гаргасан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-д тулгуурласан, мөн "Монгол хүний нэрийн толь"-д багтсан 25700 гаруй хүн, газар усны оноосон нэр, түүний дүрмийн бүх хувилал, 35000 орчим үйл үгийн 10 сая орчим хувиллыг ялган таньдаг бөгөөд нийтдээ 92000 гаруй үндсэн үгийн сантай, түүний 80 сая гаруй дүрмийн хувиллыг таних чадвартай, эх бэлтгэлийн мэргэжлийн программууд дээр ажилладаг. Бид улирал тутамд үгийн сангийн шинэчлэлт, дүрмийн хувиллын сайжруулалтыг гарган ажиллаж байна. Энэхүү алдаа шалгагч нь манай компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулсан томоохон төсөл бөгөөд уг алдаа шалгагчийн тусламжтайгаар хэвлэгдэн гарч буй ном товхимол, бусад бүтээгдэхүүнүүд бидний хойч ирээдүй болсон хүүхдүүд, тэдний эцэг эхчүүдийн гар дээр үг үсгийн алдаагүй, үлгэр жишээ бүтээгдэхүүн болон очсоноороо тэдний боловсролд оруулж буй томоохон хувь нэмэр хэмээн бид үзэж байна. Эх орон, эргэх орчлонгийн түүх соёлыг барлан туурвигч мэргэжил нэгт эрхмүүддээ ажил хөдөлмөр, уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Цааш үзэх

Pantone solid coated Онцлог, танилцуулга

2019 оны 9-р сараас эхлэн “Соёмбо Принтинг” ХХК БНСУ-ын DAIHAN INK Co.,Ltd-ээс албан ёсны эрхтэйгээр олон улсын PANTONE өнгөний системийн үндсэн 2300 гаруй өнгийн будгийг импортолж, салбартаа анх удаа PANTONE будгийг стандартын дагуу найруулан өөрсдийн үйлдвэрлэлд болон бусад хэвлэлийн компаниудад борлуулж эхлээд байна. Тус өнгөний систем нь олон улсын хэвлэл болон бүх төрлийн будаг, өнгөт хавтан, тавилга, интерьер болон экстерьер дизайн гэх мэт маш өргөн хүрээтэй хэрэглэгддэг бөгөөд өнгийг ямар ч алдаагүй найдвартай дамжуулах шилдэг систем билээ. Манай компани 2019 оны 9-р сараас тус системийн дагуу үндсэн суурь өнгөнөөс 0,001 гр нарийвчлалтайгаар 2300 гаруй өнгийг найруулж өөрийн үндсэн хэрэглээнд туршиж эхэлсэн бөгөөд 10-р сарын 15-наас албан ёсоор худалдаанд гаргаад байна.

Цааш үзэх

Нэмэлт чимэглэл

5С, 6С UV ЛАК

Цаасан хэвлэл дээр хэсэгчлэн болон бүтэн, гөлгөр лак болон арзгар лакийг хослуулан гоёмсог харагдуулах UV лак тавьж чимэглэнэ.



КЛИШЕ /Халуун дардас/

Металл хэв ашиглан халуун даралтын аргаар цаас, арьс шир, лидерин, даавуу зэрэг материал дээр алтлаг, мөнгөлөг гэх мэтчилэн төрөл бүрийн өнгөтэй полимер материал ашиглан чимэглэнэ.



ЭМБОСС /Товгор дардас/

Хонхор, гүдгэр хоёр төрлийн металл хэв ашиглан таны компанийн эмбльем, логог өндөр даралтын аргаар товойлгон чимэглэнэ.

ДЕБОСС /Хуурай дардас/

Металл хэв ашиглан халуун даралтын аргаар цаас, арьс шир, лидерин, даавуу зэрэг материал дээр дүрс хонхойлгон чимэглэнэ.

ЛАЗЕР ЗҮСЭЛТ

Өндөр давтамжтай лазер туяа ашиглан цаасыг төрөл бүрийн хээ чимэглэл, хэлбэр дүрстэй зүсэлт хийнэ.


3D БҮРЭЛТ

Алтлаг мөнгөлөг саатай бүрэлт хийлгэснээр бүтээгдэхүүн маань гоёмсог нэр хүндийн баталгаа болж өгнө.  

PANOBOOK

Бид та бүхэндээ "Яагаад" цувралыг танилцуулж байна. Бусад төрлийн бүтээгдэхүүнээс ялгарах гол давуу тал нь хуудасны дэлгэгдэх чадвар сайн, уншихад хялбар, зузаан хуудастай, эдэлгээ удаан, хуудас хоорондын зааггүйгээр хэвлэгдсэн тул өргөн хэмжээст панорама зураг, төрөл бүрийн зургийн цомог, танилцуулга, рестораны меню хэвлэхэд тохиромжтой хэвлэлт юм. Мөн бид нийгмийн хариуцлагын хүрээнд алдаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор эх бэлтгэлдээ “Soyombo Spelling” монгол хэлний алдаа шалгагч албан ёсны эрхтэй программаар үг үсгийн алдааг засварлан гүйцэтгэж байна.

  • Panobook
  • Panobook
  • Panobook
  • Panobook
  • Panobook
  • Panobook
  • Panobook
  • Panobook
  • Panobook
  • Panobook

Мэдээ, Мэдээлэл