Бид хамгийн хямд Хурдан Чанартай Соёмбо Принтинг ХХК

Бидний үнэт зүйлс
 

* Хэрэглэгч, Харилцагч

* Найрсаг хамт олон

* Дэвшилтэт технологи

Бидний алсын хараа
 

Бид шинийг эрэлхийлж, Дэвшилтэт технологиор салбартаа манлайлж хэрэглэгчийнхээ байнгын сонголт байхыг эрхэмлэнэ

Бидний чанаырын бодлого

Чин сэтгэлтэй чадварлаг боловсон хүчин, Дэвшилтэт технологи, Хэрэглэгчийн сэтгэл ханамжид суурилан, Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Байгальд ээлтэй хамтдаа хөгжсөн компани байна

Бидний эрхэм зорилго

Тэмүүллээр жигүүрлэж, харилцагчаа дээдэлсэн, ямагт шинийг эрэлхийлсэн компани байна

Үйлчилгээ

1

Захиалга хүлээн авах

Захиалах бүтээгдэхүүний нэр төрөл, хэлбэр хэмжээ, техник үзүүлэлтийг захиалгын менежерт мэдэгдэж урьдчилсан үнийн санал, бүтээгдэхүүн бэлэн болох тойм хугацааг гаргуулна.

1

Эх бэлтгэл, дизайн

Бүтээгдэхүүний эх загвар, дизайныг хийлгэж, 1-2 удаа уншилтыг хэвлүүлэн авч засварлан баталгаажуулсны дараа захиалга өгч баталгаажуулна.

1

Хэвлэх

Эх нь эцсийн байдлаар батлагдан дараагийн дамжлагад шилжин, хавтан боловсруулах, хэвлэх цехүүдээр технологийн дагуу хэвлэгдэн гарна.

1

Хэвлэлийн дараах

Хэвлэх цехээс гарсан хэвлэмэл хуудсуудыг автомат нугалаа, холио, үдээ, оёо болон наалт, чамин урлал зэрэг цехүүдээр дамжин эцсийн бүтээгдэхүүн болно.

1

Бэлэн бүтээгдэхүүн

Бэлэн болсон бүтээгдэхүүний чанарыг шалгасны дараа пресслэх, хайрцаглах, пакетлах зэрэг баглаа боодлын аль тохиромжтойг сонгон савлаж, захиалагчийн гарт хүргэнэ.

Хамтрагч Байгууллага

partner
partner
partner
partner
partner
partner
partner
partner
partner
partner
partner
partner
partner
partner
partner
partner
partner
partner
partner
partner
partner
partner
partner

Бүтээгдэхүүний төрөл

Бүтээгдэхүүн Засвартай

Бид өдрөөс, өдөрт шинийг эрэлхийлдэг.

Inkzone CIP4 өнгөний удирдлагын онлайн системийн онцлог, танилцуулга

Соёмбо Принтинг ХХК 2019 оны 6-р сард Швейцарь улсын Zurikh хотод байрлалтай DIGITAL INFORMATION компанийн INKZONE CIP4 өнгөний удирдлагын цогц онлайн системийг амжилттай нэвтрүүллээ. Тус систем нь CTP RIP программаас өнгөний орцыг CIP4 хэл дээр хөрвүүлэн авч хэвлэлийн машины будгийн түлхүүрт автоматаар шилжүүлснээр хэвлэгчийн ур чадвар, хариуцлагаас хамаарах өнгөний зөрөөг арилгаж, DI Plot, InkZone Loop, InkZone Move, InkZone Connect зэрэг цогц программ хангамж, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар дардас цааснаас өнгөний шкаллыг уншиж, дахин тохиргоо хийснээр хэвлэлтийн өнгөний хэлбэлзэл, будаг өгөлтөөс шалтгаалсан хувирлыг үгүй болгодог. Энэхүү системийг суурилуулж, амжилттай нэвтрүүлснээр хэвлэлтийн өнгөний тогтвортой байдлыг дээд зэргээр хангаж, нэгж ажил эхлэх хугацаа, бэлтгэл ажлыг 15 хүртэл хувиар бууруулснаар цахилгаан эрчим хүч, хүн цагийг хэмнэж, хэвлэлтийн явцад автоматаар дахин тохиргоо хийснээр гарч болох үл тохирол, бусад эрсдлийг мэдэгдэхүйц бууруулаад байна.

ISO 9001-2015 олон улсын чанарын удирдлагын тогтолцоо

Бид ISO 9001-2015 чанарын удирдлагын тогтолцоогоо амжилттай нэвтрүүлэн 2 удаагаа баталгаажууллаа. Соёмбо принтинг компани 2017 оноос эхлэн үйлдвэрлэл, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг дээшлүүлэх, ажилчдын ажиллах орчинд сайжруулах, харилцагчидын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор ISO 9001-2015 Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн билээ. 2018 онд бид олон улсын аудитын SES байгууллагатай хамтарч ажиллан ажлаа дүгнүүлэн чанарын удирдлагын тогтолцооны сертификатаа гардан авсан билээ. 2019 оны 12 сард 2 дахь шатны аудитын шалгалтаар "Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо" нэвтрүүлсэн гэдгээ батлан 2 дахь удаагаа баталгаажуулав.

Soyombo spelling алдаа шалгагч программ

Бид нийгмийн хариуцлагын хүрээнд алдаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор Soyombo spelling программ зохион бүтээв. 2018 оны 9-р сараас эхлэн “Соёмбо Принтинг” ХХК-ийн санаачлагаар уг алдаа шалгагчийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс эрхлэн гаргасан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-д тулгуурлан үгийн санг бүрдүүлж, дүрмийн өөрчлөлтүүдийг тусган хөгжүүлж эхэлсэн билээ. Уг алдаа шалгагчийг 2019 оны 5-р сараас туршилтын журмаар компанийн дотоод үйл ажиллагаанд хэрэглэж эхэлсэн бөгөөд 2019 оны 7-р сарын 1-ний өдрийн 10834 тоот зохиогчийн эрхийн гэрчилгээгээр уг алдаа шалгагчийн зохиогчийн эрхийг баталгаажуулсан. Уг алдаа шалгагч нь эх бэлтгэлийн мэргэжлийн программ буюу InDesign CC+ бүх хувилбар, InCopy CC+ бүх хувилбар дээр нэмэлт хэлбэрээр суурилуулдаг бөгөөд тус программын үндсэн үйлдэлд тулгуурлан ажилладаг тул ямар нэгэн нэмэлт ачаалал үүсгэдэггүй, эх бэлтгэгч, дизайнер, хэрэглэгчдийн анзаараагүй үг үсгийн алдааг тодотгон харуулж, цаг хугацаа, эд материалын хэмнэлт гаргаж, эх бэлтгэлийн явцад үг үсгийн алдаа гарахаас найдвартай хамгаалдгаараа давуу талтай билээ. SOYOMBO SPELLING алдаа шалгагч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс эрхлэн гаргасан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-д тулгуурласан, мөн "Монгол хүний нэрийн толь"-д багтсан 25700 гаруй хүн, газар усны оноосон нэр, түүний дүрмийн бүх хувилал, 35000 орчим үйл үгийн 10 сая орчим хувиллыг ялган таньдаг бөгөөд нийтдээ 92000 гаруй үндсэн үгийн сантай, түүний 80 сая гаруй дүрмийн хувиллыг таних чадвартай, эх бэлтгэлийн мэргэжлийн программууд дээр ажилладаг. Бид улирал тутамд үгийн сангийн шинэчлэлт, дүрмийн хувиллын сайжруулалтыг гарган ажиллаж байна. Энэхүү алдаа шалгагч нь манай компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулсан томоохон төсөл бөгөөд уг алдаа шалгагчийн тусламжтайгаар хэвлэгдэн гарч буй ном товхимол, бусад бүтээгдэхүүнүүд бидний хойч ирээдүй болсон хүүхдүүд, тэдний эцэг эхчүүдийн гар дээр үг үсгийн алдаагүй, үлгэр жишээ бүтээгдэхүүн болон очсоноороо тэдний боловсролд оруулж буй томоохон хувь нэмэр хэмээн бид үзэж байна. Эх орон, эргэх орчлонгийн түүх соёлыг барлан туурвигч мэргэжил нэгт эрхмүүддээ ажил хөдөлмөр, уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Pantone solid coated Онцлог, танилцуулга

2019 оны 9-р сараас эхлэн “Соёмбо Принтинг” ХХК БНСУ-ын DAIHAN INK Co.,Ltd-ээс албан ёсны эрхтэйгээр олон улсын PANTONE өнгөний системийн үндсэн 2300 гаруй өнгийн будгийг импортолж, салбартаа анх удаа PANTONE будгийг стандартын дагуу найруулан өөрсдийн үйлдвэрлэлд болон бусад хэвлэлийн компаниудад борлуулж эхлээд байна. Тус өнгөний систем нь олон улсын хэвлэл болон бүх төрлийн будаг, өнгөт хавтан, тавилга, интерьер болон экстерьер дизайн гэх мэт маш өргөн хүрээтэй хэрэглэгддэг бөгөөд өнгийг ямар ч алдаагүй найдвартай дамжуулах шилдэг систем билээ. Манай компани 2019 оны 9-р сараас тус системийн дагуу үндсэн суурь өнгөнөөс 0,001 гр нарийвчлалтайгаар 2300 гаруй өнгийг найруулж өөрийн үндсэн хэрэглээнд туршиж эхэлсэн бөгөөд 10-р сарын 15-наас албан ёсоор худалдаанд гаргаад байна.

Бидэнтэй Холбогдох

Хүний нөөц

BizNetwork

  • Хүний нөөцтэй Холбогдох
  • Ажлын анкет шалгах
Social сүлжээ

Facebook

  • Шинэ мэдээлэл авах
  • Урамшуулал үзэх
  • Хурдан Холбогдох
Хурдан холбогдох

Холбогдох Утас

Шуудан үлдээх Засвартай

Бид ажлын 24 цагийн дотор хариу илгээх болно